images

Европын сэтгүүл зүйн баримт шалгах гарын авлагыг монгол хэлээр орчуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-17


  Канадын алдартай сэтгүүлч Крэйг Силверманы хянан тохиолдуулж, Европын Сэтгүүл зүйн төвөөс эрхлэн гаргасан “Баримт шалгах гарын авлага” монгол хэлээр олон нийтэд хүрэхэд бэлэн болжээ. Тус гарын авлагыг Монголын Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн төвөөс эх хэлнээ орчуулан, Канад сангийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна. Тус төв цахим хуудаснаа "Энэхүү гарын авлага нь олон нийтийн болон мэргэжилтнүүдэд хуурамч мэдээллийг танин, шинжлэх хөтөч болж төөрөгдөл, ташаа мэдээлэлд автахаас сэргийлэхэд хувь нэмэр болно гэдэгт найдаж байна" хэмээн мэдэгдсэн байна. Мөн зохион байгуулалттай түгээдэг мэдээллийн арга хэрэгслийг хэрхэн таньж, илрүүлэх, ямар учир шалтгаантай болохыг тодорхой жишээнээс мэдэх боломжтой гэнэ. Тухайлбал, фейсбүүк дэх хуурамч хаягууд Филлипинд хэрхэн зохион байгуулалттай суртал ухуулга явуулсан, Twitter /одоогийн Х/-т Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр яаж автоматжуулалт ашигласан, дэлхийн хэмжээнд өрнөсөн “Black Lives Matter” хөдөлгөөний үеэр хуурамч хаягаар хэрхэн хандив цуглуулсан зэргийг номоос уншиж, ойлгох ажээ.

Гэрэл зургийг: Mongolian fact checking center

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.