images

“Google” компани “Samsung Electronics”-тэй хамтран ухаалаг нүдний шил бүтээж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   АНУ-ын Калифорниа мужийн Маунтин Вью хотод жил бүр зохион байгуулдаг технологи хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр “Google” компани “Samsung Electronics” компанитай хамтран ухаалаг нүдний шил бүтээж буйгаа мэдэгдэв. Ухаалаг нүдний шил нь ухаалаг гар утсыг залгамжилж буй шинэ үеийн төхөөрөмж гэдгээрээ олны анхаарлыг татаж буй бөгөөд гар утасны ихэнх функцийг нүдний шил дээр гүйцэтгэж болох аж. Зузаан хар хүрээтэй, энгийн нүдний шил мэт харагдах уг шилний баруун дээд буланд жижигхэн камер суурилуулсан, линз нь 1 х 1 см хэмжээтэй үл үзэгдэх тунгалаг дэлгэцтэй аж. Тухайлбал уг нүдний шилийг зүүгээд ном аваад хуудсыг нь эргүүлээд харахад уг хуудсанд юун тухай өгүүлж буйг хоёр секундын дотор товчхон мэдээлэх юм. Мөн хуудсан дээрх зургийг тайлбарлахыг хүсэхэд дуут хариултаар тайлбарлаж өгнө. Бас нэг давуу тал нь уг шилийг зүүж буй хүн гар утсаа халааснаасаа гаргалгүйгээр хүмүүстэй ярилцах боломжтой бөгөөд орчуулгын функц ашиглаж гадаад хүмүүстэй чөлөөтэй харьцаж болно. Мөн гудамжинд явж байхдаа хүрээлэн буй орчныхоо талаар асууж болох бөгөөд хиймэл оюун ухаан нь камераар дамжуулан ойр орчны талаар мэдээлэл өгнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.