images

Нийслэлийн өмчид буцааж авсан газрыг "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-21


    Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 га газрын дуудлага худалдаа өнөөдөр боллоо. 443.5 сая төгрөгөөс эхэлсэн уг дуудлага худалдаанд 27 компани оролцож, 10-50 сая төгрөгийн хооронд үнэ хаялцсаар "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөг буюу  хамгийн өндөр дүнгээр ялагч болсныг Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Намхай "Улаанбаатарын мэдээ" цахим хуудсанд мэдээлэв. Тус газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй ч олон жил хууль бусаар бусдын эзэмшилд байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нийслэлийн өмчид буцаан авсан юм. Уг газарт нийслэлээс 12 давхар орон сууц барих зөвшөөрөл олгох ажээ. Дуудлага худалдааны ялагч долоо хоногийн дотор гэрээгээ байгуулж, 14 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.