Төв аймаг: Эрдэнэсант сумаас  19 жилд Улсын аварга малчин 22 төржээ
Улсын аварга малчин Д.Батзоригт эхнэрийн хамт. © Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Төв аймаг: Эрдэнэсант сумаас 19 жилд Улсын аварга малчин 22 төржээ


   Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант суманд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ нутгийн малчин Д.Батзоригтод “Улсын аварга малчин” шагнал гардууллаа. Д.Батзоригт нь 22 настайгаасаа аавыгаа даган мал малласан бөгөөд 38 жилийн өмнө өрх тусгаарлахдаа 75 толгой малтай байсан бол өдгөө 1500 толгой малтай болжээ. Д.Батзоригтынх энэ хавар 400 орчим төл хүлээж авах аж. Тэрбээр 1999 онд “Мянгат малчин”, 2002 онд “Сумын сайн малчин”, 2007 онд “Аймгийн сайн малчин” цол хүртэж, өнгөрсөн хугацаанд долоон айлыг малжуулжээ. Төв аймгийн Эрдэнэсант сум мал бүхий 1049 бүхий өрхтэй. 345442 толгой малтай. 2007 онд нутгийн малчин Б.Уламбаяр тус сумын анхны “Улсын аварга малчин” болж байснаас хойш 19 жилийн хугацаанд 22 “Улсын аварга малчин” төржээ. Төв аймаг 4.1 сая толгой малаар улсад тавдугаарт ордог. Өвс, тэжээлийн нөөц сайн базаасны хүчинд өвлийг өнтэй давсан ч зун ургамлын гарц тааруу байснаас шалтгаалан хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр ерөнхий сайдад хэллээ. Тиймээс орон нутгийн удирдлага төл малд шаардагдах өвс тэжээлийг малчдад түгээх, түлш, шатахууны нөөц бүрдүүлэхэд түлхүү анхаарч байгаа ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.