Өмнөговь: Бүх сурагчаа "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулна

Өмнөговь: Бүх сурагчаа "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулна


   Өмнөговь аймаг энэ оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт бүрэн хамруулахаар болжээ. Тус аймгийн засаг дарга энэ сарын 2-ны өдөр захирамж гаргахдаа 6-7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4500 төгрөгөөр тус тус тооцсон байна. Харин дотуур байранд амьдарч буй сурагчдын хоолны зардлыг нэг өдөрт 3000 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, өдөр бүр сүү, тараг олгохоор болжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 18181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1073 суралцагч, цэцэрлэгийн 6554 хүүхэд нийт 25808 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.