300 шахам жилийн өмнө Манжийн хааны зуруулсан Зүүнгарын ноёдын хөрөг

300 шахам жилийн өмнө Манжийн хааны зуруулсан Зүүнгарын ноёдын хөрөг


   Ихэтуанийн бослого ид өрнөж Бээжин дэх гадаадын дипломат төлөөлөгчийн газруудыг бүсэлсэн 1900 оны намар АНУ, Англи, Франц, Герман, Орос зэрэг найман улсын цэрэг Манж Дайчин улсад цөмөрч Бээжинг эзэлсэн билээ. Бослого үндсэндээ дарагдаж, гадаадын цэрэг дараа жил нь Хятадаас гарахдаа багагүй зүйл авч өөр өөрийн улсад аваачсаны нэг нь өдгөө Германы нийслэл Берлин хотын Угсаатны зүйн музейд (Museum für Völkerkunde) буй Зүүнгарын ноёдын хөрөг юм. 1759 онд Бээжинд нас барсан Зүүнгарын сүүлчийн хаан Даваачаас өгсүүлээд 1771 онд Ижил мөрнөөс нүүж ирсэн торгуудын Цэвэгдорж чин ван тэргүүтэй ноёд хүртэл Ойрадын олон аймгийн нэр нөлөө бүхий 18 хүний эдгээр хөргийг Чин улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны үед зарлигаар бүтээсэн нь 1900 он хүртэл Бээжин дэх Манжийн хааны ордонд байжээ. Хөргүүдийн ихэнх нь 70х55 см хэмжээтэй, хүний нэрийг манж, хятад үсгээр бичсэн байна.     

Зүүнгарын сүүлчийн хаан Даваач

 Цорос гүн Даваа

Дөрвөд хан Цэрэн

Дөрвөд бэйс Гэндэн

Дөрвөд бэйс Буянтөгс

Дөрвөд засаг Эрдэнэ

Дөрвөд бэйл Гандорж

Торгуудын Буянт чин ван Цэвэгдорж. 1771 онд Ижил мөрнөөс нутаг буцсан торгуудын нүүдлийн удирдагчдын нэг. Торгуудын хан Дондог-Омбын ач, Галданноровын хүү. 

Хийрэв тайж. Цэвэгдоржийн дүү. Турктэй хийсэн Оросын дайнд Халимагийн 20 мянган морьт цэргийг удирдсан.

 Гунгаацэрэн ноён. Цэвэгдоржийн хүү.

Арагвай ноён

Захчины Мамуд бэйс

Хошууд Яримпил бэйс

Буянцог бэйл

Мөнгөн тайж

Ноохой тайж

Цэвэгжав тайж

Хэнз тайж

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.