images

Өмнөговь аймаг хар сүүлт зээрийг бэлгэдлээ болгожээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-05


  Өмнөговь аймгийн Байгаль орчны газар говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хар сүүлт зээрийг бэлгэдлээ болгожээ. Улмаар байгууллагын логондоо хар сүүлтийг дүрслэн оруулсан байна. Өмнө нь тус байгууллагын логонд тэмээг голлуулан дүрсэлж байв. Говийн экосистемийн идэш тэжээлийн чухал бүрэлдэхүүн болдог хар сүүлт нь манай улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархан суурьшсан байдаг. Тэгвэл Монгол орны хар сүүлтийн тархац нутгийн 50 хувь орчим нь Өмнөговь аймгийн нутагт хамаардаг ажээ. Тиймээс хар сүүлтийг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Өмнөговь аймгийн ИТХ-аараа батлуулан, 2024-2029 онуудад хэрэгжүүлж байгаа ажээ. Манай улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.