Энхтайваны гүүрийг анх удаа иж бүрэн засварлана
1958 онд барьснаас хойш 68 жил иж бүрэн засварлаагүй Энхтайваны гүүрийг энэ жил шинэчлэн засварлахаар төлөвлөж буйг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ. Гүүрний ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан бөгөөд шууд хааж засварлавал ихээхэн түгжрэл үүсэх тул юуны түрүүнд шинээр байгуулах трамвайн шугамд зориулсан зэрэгцээ гүүр барихаар төлөвлөжээ. Улмаар автомашины хөдөлгөөнийг шинэ гүүр рүү шилжүүлсний дараа Энхтайваны гүүрийг засварлахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Энхтайваны гүүрний хийцлэл, ус зайлуулах систем ашиглалтын шаардлага хангахгүй болсны зэрэгцээ явган зам нь доогуураа хөндий хийцтэй тул ус тогтон бетоны чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж. Мөн том оврын автомашины ачааллыг даахгүй, олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Гүүрийг шинэчлэн засварласнаар ашиглалтын хугацааг 15-20 жилээр сунгах боломжтой хэмээн тооцоолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






