"Чингис хаан" музейн ажилтан О.Энхцолмон гадаадын 5376 зочинд тайлбар хийжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" үндэсний музейн тайлбарлагч О.Энхцолмонд оны өмнөхөн буюу 12 дугаар сарын 30-ны өдөр “Алтан гадас” одон хүртээсэн билээ. "Чингис хаан" музейд 2022 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хөтөч тайлбарлагчаар ажиллаж буй тэрбээр Монгол улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний олон арван зочинд тайлбар хийжээ. Тухайлбал, Канад, Энэтхэг, Киргиз, Шведийн парламентын дарга, Туркменистан, Тува, Лаос улсын ерөнхийлөгч, Бутаны хаан, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарыг "Чингис хаан" музейтэй танилцахад хөтөч-тайлбарлагчаар ажилласан байна. Музейд ажиллах нийт хугацаандаа тэрбээр монгол, англи хэлээр дотоодын 12986 иргэн, гадаад орны 5376 зочинд 876 удаа тайлбар хийжээ. Мөн монгол хөтөч-тайлбарлагчдад зориулан “Чингис хаан" музейд тайлбар хийх эрх олгох сургалт хийж 250 гаруй төгсөгчийг бэлтгэсэн байна. Монгол улсын Засгийн газар "Чингис хаан" музейг байгуулах тогтоолыг 2019 оны долоодугаар сарын 3-нд гаргаж, хоёр жил гаруйн дараа ашиглалтад оруулсан билээ. Харин О.Энхцолмон Соёл, урлагийн их сургуулийг түүхч, музей судлалын мэргэжлээр төгсөөд "Чингис хаан" музейн анхны ажилтны нэг болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







