images

"Утгын чимэг" наадмын сүүлийн шатанд 10 өгүүллэг шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-28


   Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын сүүлийн шатанд 10 бүтээл тунаж үлджээ. Тухайлбал, Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ”, Б.Сарантуяагийн “Рэгдэндагва”, Р.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, Н.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” өгүүллэгүүд тус тус шалгарлаа. Эхний шатанд зохион байгуулагчид 2024 онд бичсэн, ном сонинд хэвлүүлж, цахим орчинд түгээгээгүй 1000 хүртэлх үгтэй өгүүллэгийг зохиолчдоос энэ сарын 24-нийг хүртэл хүлээж авсан байна. Ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулах энэ жилийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх сард болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.