images

Монголын өсвөрийн балетчид Токиогийн "Гран при" тэмцээнээс найман медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-27


   Японы Токио хотноо өнгөрсөн долоо хоногт болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанаас Монголын өсвөрийн балетчид алт, мөнгө, хүрэл бүхий нийт найман медаль хүртжээ. Өнөөдөр өглөө эх орондоо ирсэн тэд ийнхүү Японоос хоёр дахь жилдээ медалийн ганзага дүүрэн ирж байна. Уралдааны багийн төрөлд 6-8 насны сурагчдын “Exotika”, 9-11 насныхны “Copellia” хамтлаг тус тус алтан медаль хүртжээ. Харин ганцаарчилсан төрөлд Ч.Гэгээн, А.Танангоо, Э.Марал, З.Анирлан нар хүрэл, М.Ингүүмэл мөнгөн медаль хүртэж, Ц.Амина тусгай байр эзэлсэн бол "Шилдэг уран бүтээлч" төрөлд А.Танангоо алтан медаль хүртсэн байна. ЮНЕСКО-гийн Олон улсын балетын тэмцээний холбоо болон Олон улсын балетын “Шорюү” нэгдэлтэй хамтран зохион байгуулсан энэ уралдаанд  20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ. Энэ жилийн тэмцээнд манай балетчид 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэй оролцсон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.