Нийслэл ирэх наймдугаар сард шинэ цэвэрлэх байгууламжтай болно
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоногт 250 мянган м/куб ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр барьж буй билээ. Хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах уг байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол хамт барьж буй ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай байгаа ажээ. Ус боловсруулах үйлдвэр нь хоногт 50 мянган м/куб ус дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд нийлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн усыг үйлдвэрт нийлүүлж дахин цэвэршүүлэх учраас ийнхүү зэрэгцүүлэн барьж байгаа аж. Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглаж эхэлснээр жилд 14-18 сая м/куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой. Цаашлаад Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах төслүүдийг хэрэгжүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.