images

Монголоос Кувейт руу шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-21


   Монгол улсын Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейтийн Иргэний нисэхийн газрын ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар энэ сарын 19-ний өдөр Эль-Кувейт хотноо Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол, Кувейт улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэв. Кувейтийн тал мөн шууд нислэг үйлдэх асуудлаар "Kuwait Airways" болон "Jazeera Airways" агаарын тээврийн компаниудтай шуурхай уулзалт хийж, Монгол руу нисэх  боломжийг ойрын хугацаанд судлахаар болжээ. Монголоос Кувейт руу шууд нисдэг болсноор манай улсын хувьд Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болохоос гадна зорчигчийн урсгал, худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа Кувейт руу хийж буй махны экспортын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, шуурхай болгох чухал ач холбогдолтой юм. Мөн энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Манай улс 2024 онд Их Британи, Узбекистан, Испани, Латви, Унгар, Туркменистан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар дэлхийн 46 улстай 47 хэлэлцээртэй болж, 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.