Монголын цасан сийлбэрчид Харбины тэмцээнд гутгаар байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2025-01-10
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо энэ сарын 6-9-ны хооронд 27 дахь удаагийн олон улсын цасан сийлбэрийн тэмцээн боллоо. Энэ тэмцээнд Монголоос тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек нар “Competition” бүтээлээрээ гуравдугаар байр эзлэв. Харин Д.Цэрэнбат, Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа, Д.Мөнхбаатар нар “Нөмөр” бүтээлээрээ амжилттай оролцлоо. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонез, Испанийн 30 орчим багийн 104 сийлбэрч оролцсон байна. Цасан сийлбэрийн тэмцээний өмнө болсон мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголоос дөрвөн баг оролцон З.Ганжаргал, Х.Алтанхүү нар түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлсэн билээ.
З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек нарын “Competition” бүтээл баруун талаасаа.
Д.Цэрэнбат, Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа, Д.Мөнхбаатар нарын “Нөмөр” бүтээл ар, өвөр талаасаа.
Цасан сийлбэрчид бүтээлээ урлаж буй нь.
Нүүр зурагт: З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек нарын “Competition” бүтээл зүүн талаасаа.
Гэрэл зургийг цас, мөсөн сийлбэрч Д.Цэрэнбат.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.