images

Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагчаар Нидерландын иргэн Яап ван Хиердэн томилогдлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-07


   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хөгжлийн асуудал, хүмүүнлэгийн болон энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай Нидерландын иргэн Яап ван Хиердэнийг Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчаар томиллоо. Тэрбээр энэ оны эхний өдөр үүрэгт ажилдаа орсон бөгөөд 2021 оны аравдугаар сарын 1-нээс Микронезийн холбооны улсын Понпей арал дахь НҮБ-ын анхны суурин зохицуулагчийн алба хашиж, 2024 оныг хүртэл Палау, Маршаллын арлууд, Науру, Кирибати зэрэг хэд хэдэн орныг давхар хариуцан ажиллаж байв. Тэр улсынхаа Вагенингений их сургуульд Хөдөө аж ахуйн эдийн засгийн магистрын хөтөлбөрийг дүүргэсэн юм. Харин түүнээс өмнө Монгол улсад НҮБ-ын суурин зохицуулагчаар таван жил ажилласан Энэтхэгийн иргэн Тапан Мишра томилолтоо дуусгаад оны сүүлээр буцсан билээ. Тапан Мишраг Монгол улсын Ерөнхийлөгч "Найрамдал" одон медалиар, Эрүүл мэндийн яамнаас "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс "Хүмүүнлэгийн алтан од" цол тэмдгээр тус тус шагнасан билээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд манай улсад НҮБ-ын санхүүжилтээр 51.5 сая ам.долларын санхүүжилттэй, 158 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн зуднаар гэхэд 10.2 сая ам.долларын санхүүжилтийг зудын үеийн дэмжлэг болгож цуглуулж чаджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.