images

Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас барав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-06


   Дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настай хүн хэмээн Гиннесийн амжилтын номд 2024 оны наймдугаар сард орсон Японы иргэн Итоока Томико өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-нд 116 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1908 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард улсынхаа хамгийн өндөр настай иргэн болж байсан юм. Японы Хиого мужийн захиргаанаас түүнийг нас барсан талаар нэгдүгээр сарын 4-нд мэдээлсэн байна. И.Томико байгалийн жамаар нас барж, ойрын хамаатнууд нь оршуулгын ёслолыг нь үйлдсэн аж. Тэрээр 2019 оноос хойш "Ашияа" сувиллын газарт амьдарсан бөгөөд тус сувиллынхан түүнийг "Calpis" ундаа, амттанд дуртай хүн байсныг дурсжээ. И.Томико залуудаа гар бөмбөгийн багт тоглож, нөхрөө Солонгост ажиллаж байхад нэхмэлийн үйлдвэрийн бизнесээ удирдан дөрвөн хүүхдээ өсгөсөн бол 70 настайдаа Японы өндөр ууланд авирч, 100 настайдаа хүний тусламжгүй мөргөл хийсэн байна. Тиймээс хэдий тэргэнцэр дээр суудаг ч 116 настайдаа бие даан хөдөлж явдаг байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.