images

Африкийн хээр талд төөрсөн 7 настай хүү эсэн мэнд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-04


   Арслан, заан зэрэг зэрлэг амьтдаар дүүрэн Африкийн хээр талд төөрсөн 7 настай хүү тав хоногийн дараа эсэн мэнд олдсон тухай BBC агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Зүүн Африкийн Зимбабе улсын “Матусадона” тусгай хамгаалалттай газарт төөрсөн 7 настай Тинотенда Пуду хэмээх хүүг таван хоног хайж байж олсныг тус улсын парламентийн гишүүн Мусса Муромбези цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тусгай хамгаалалттай газрын албан хаагчид хүүхдийг олоход тэрбээр тосгоноос 48 км-ийн зайд арслан, заанууд бэлчсэн хадархаг толгодын энгэрт унтаж байсан ажээ. Хүү энэ хугацаанд жимс түүн идэж, голын сайр ухаж ус олж ууж байснаа хэлсэн байна. Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хүүгийн мөрийг олж дагаж хайсаар ийнхүү тав дахь хоног дээрээ олжээ. “Матусадона” тусгай хамгаалалттай газар нь 1400 км2 талбай бүхий асар өргөн уудам нутаг юм. Энд 40 гаруй тооны арслан, мөн заан, усны үхэр зэрэг зэрлэг амьтад суурьшдаг аж. Парламентийн гишүүн М.Муромбези байгаль хамгаалагчид болон оршин суугчдын шаргуу эрлийн дүнд хүүг олсныг дурдаад тэдэнд талархал илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.