Хятад оюутан Хойд Солонгосын их дэлгүүрийн зургийг цахим хаягтаа хуваалцжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Хойд Солонгост сурдаг хятад оюутан өнгөрөгч 12 дугаар сарын эхээр цахим хаягтаа Пёньяны “Daesong” их дэлгүүрийн зургийг цахим хаягтаа нийтэлжээ. Зургаас тус дэлгүүрт дэлхийн тансаг зэрэглэлийн брэндийн хувцас, цүнх, гоо сайхны бараа зарж байгаа нь харагдана. Тухайлбал, спорт хувцас, бүтээгдэхүүний тасагт “Adidas”, “Nike”, гоо сайхны бүтээгдэхүүний тасагт “Chanel”, SK-II, импортын хүнсний тасагт “Ballantine’s” виски, “Seven Stars” тамхи байх аж. Мөн оюутан тавиур дээрх “Jimmy Choo” брэндийн гутал, “Coach” брэндийн гар цүнхнүүдийн зургийг оруулсан байна. Тэрбээр дарсан зургуудаа хуваалцахдаа “Хойд Солонгосын иргэд “Nike”, SK-II брэндийн бүтээгдэхүүн ашигладаг гэж огт мэдсэнгүй. Тэнд яг л Японд байгаа юм шиг санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. “Daesong” их дэлгүүр нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаалдаг Пёньяны гол дэлгүүр бөгөөд үйл ажиллагааг нь Хойд Солонгосын “39 дүгээр өрөө” намын байгууллага удирддаг байна. Ийнхүү НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс өндөр чанартай архи, тамхи, хувцас загварын тансаг бүтээгдэхүүн тус улсад нийлүүлэхийг хориглосон ч Ким Жон Ун болон бусад удирдагч энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэвийн хэрэглэсээр байгаа аж. Тухайлбал, 2024 оны наймдугаар сард Ким Жон Ун худалдаанд гараад дөрвөн сар ч болоогүй “Mercedes-Benz SUV” автомашин унасан бол охин Ким Жү Аэ нь “Dior” брэндийн хувцас өмсөж, дүү Ким Ё Жон нь мөн брэндийн цүнх үүрч яваа нь харагджээ.
Эх сурвалж: "The Chosun Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зочин
Барууныхан мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй нь харагдаж байна
2025-01-05
Хариулах (1) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.