Вьетнам: Ихрүүд хоорондоо таван долоо хоногийн зайтай мэндэлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Вьетнам улсын Ханой хотын эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт таван долоо хоногийн зайтай ихрүүд төрсөн ховор тохиолдол гарчээ. Тус улсын “Vnexpress” агентлагийн мэдээлснээр Ханой хотын иргэн 26 настай А үр суулгуулж ихэр хүүхэд тээж байсан бөгөөд эхний хүү нь 26 долоо хоногт, дараагийн охин нь 31 дэх долоо долоо хоногт төрсөн байна. Бүсгүйн жирэмсний 24 дэх долоо хоногт хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, савны амсар нээгдсэн тул эмч нар дутуу төрөхөөс сэргийлж оёдлын мэс засал хийжээ. Гэвч зургаан хоногийн дараа оёдол задарсан тул яаралтай арга хэмжээ авч 26 дахь долоо хоногт эхний хүүхдийг нь төрүүлж, 730 гр жинтэй төрсөн хүүг даруй инкубаторт шилжүүлж эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. Улмаар 31 дэх долоо хоногт эмэгтэй дахин өвдсөн тул хоёр дахь хүүхдийг нь кесар хагалгаагаар төрүүлжээ. Охин нь 1.2 кг жинтэй төрсөн бөгөөд нярайн тасагт эрчимт эмчилгээ хийлгэж сар орчмын дараа 2.5 кг жинтэй болов. Харин түрүүлж төрсөн хүү нь эдүгээ 2.3 кг жинтэй болж хоёул эсэн мэнд бойжиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.