images

Цаг агаарын мэдээг урьдчилан тооцоолох сүпер компьютертэй болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-03


   Уур амьсгалын өөрчлөлт, төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах, цаг агаарын илүү урт хугацааны урьдчилсан мэдээг тооцоолох чадвартай өндөр хурдны компьютер худалдан авах гэрээг өнгөрөгч сарын 30-ний өдөр Байгаль орчны яаманд байгууллаа. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр  авч байгаа уг компьютер нь Цаг уур орчны шинжилгээний газарт одоогийн байгаа төхөөрөмжөөс 16 дахин хурдан, хадгалах төхөөрөмж нь 20 дахин их хүчин чадалтай бөгөөд цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, урьдчилсан мэдээний чанарыг сайжруулах, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг нарийвчлан тооцоолох боломжтой юм. Ингэснээр манай цаг уурын салбарт бэлчээрийн менежмент, мал аж ахуйн салбарт чиглэсэн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөлт хийх, судалгааны ажлын үр дүн, бодит байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ. Цаг уур, орчны шинжилгээний газарт анх 2011 онд АНУ-ын CRAY компанийн өндөр хурдны компьютерын технологийг суурилуулж, өдөр тутмын цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглаж эхэлжээ. Тэгвэл уг компьютерийн ашиглалтын хугацаа дуусаж, хурд нь удааширч, нийт хүчин чадлынхаа 1/3-д хүрэхгүй болсон гэдгийг БОУАӨЯ-ны ТНБД Э.Баттулга мэдэгдсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.