images

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт хийв

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-01-01


   Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 12 дугаар сарын 10-26-ны хооронд ажиллаж гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг хяналаа. Ингэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор хууль бусаар түүхий нүүрс, бусад хориглосон шатах материал буюу автомашины дугуй, хуванцар түлсэн эсэхийг шалгаж 11 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” компани зөвшөөрөлгүйгээр 30-40 тн, “БТ” компани 10 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, тус дүүргийн наймдугаар хороо, Баянцагааны есдүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал болох тос, масло, тосны банк, вентлятор тавьж шатаасан зэрэг зөрчлийг илрүүлэн Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.