images

Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ хийгдэх үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-11


   Польшийн ерөнхий сайд Дональд Туск Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг энэ өвөл хийх боломжтой хэмээн мэдэгдлээ. Улмаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад айлчилж, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нартай хийсэн уулзалтынхаа талаар мэдээлэл өгөхөөр болсон тухай дурдсан байна. Харин В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай НАТО-гийн гишүүнчлэлийн асуудлаар ярилцахаа мэдэгдээд, НАТО-д элсэхээс өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс Барууны цэргүүдийг Украинд байрлуулах талаар мэдээлжээ. Дашрамд дурдахад, Германы Христийн ардчилсан намын (CDU) дарга Фридрих Мерц Украинд энх тайвныг тогтоох зорилгоор Герман, Франц, Их Британи, Польшийн оролцоотой зөвлөлдөх байгууллага байгуулах санал гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.