Владимир Зеленский Монголын талаар юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “The Times of India” сонинд Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тогтоол үр дүнтэй байгаа талаар ярьжээ. Шүүхийн энэ тогтоол В.Путиныг олон оронд зорчих боломжийг хумьж байгааг тэрбээр дурдсан байна. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх В.Путин болон түүний дэмжигчдийн нөлөөг дангаараа бүрэн шийдвэрлэж чадахгүй гэдгийг ч хэлжээ. Түүнчлэн тус шүүхийн Ромын дүрмийг зөрчин В.Путиныг баривчлахаас татгалзсан манай улсыг бие даасан шийдвэр гаргах чадваргүй гэсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг баривчлах тогтоол гаргасан бөгөөд В.Путиныг тус шүүхийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт айлчлах, аялах үед нь дүрмийн дагуу баривчлах ёстой юм. Тиймээс В.Путин ихэнх оронд айлчлах боломжгүй болсноос гадна тус шүүхийн гишүүн орнууд ч ОХУ-д айлчлахаас зайлсхийж байна. В.Зеленский Монгол улсыг олон улсын хуулийг үл тоомсорлосон хэмээн буруушааж есдүгээр сарын 12-д манай талд дипломат эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Харин манай улс ОХУ-аас эрчим хүчээр хараат байдаг гэсэн тайлбарыг өгсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.