“Apple” компани Литва улсын компанийг худалдаж авна
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Литва улсын “Pixelmator” компанийг АНУ-ын “Apple” компани худалдаж авахаар болсныг өнгөрөгч баасан гарагт зарлалаа. Учир нь тус компани “iPhone” гар утас, “Mac” компьютер, нөүтбүүкэнд зориулсан зураг янзлах аппликэйшн бүтээгч юм. 2007 онд байгуулагдсан “Pixelmator” компани нь “Pixelmator”, “Pixelmator Pro”, “Photomator” зэрэг зураг янзлах аппликэйшнүүдийг бүтээсэн бөгөөд 2018 онд “Apple” компани “Pixelmator Pro”-г “Mac” төхөөрөмжийнхөө оны шилдэг аппликэйшнээр нэрлэж байв. "Apple" компани 2020 онд цаг агаарын аппликэйшндээ зориулан “Dark Sky”, 2017 онд “Shortcuts” аппликэйшндээ зориулан “Workflow” компанийг худалдаж авсан удаатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.