images

Иран бүсгүй төрийн шийдвэрийг эсэргүүцэн гудамжаар дотуур хувцастай алхжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-04


   Эмэгтэйчүүдийн хувцаслалтад хатуу ханддаг хуультай Иран улсад их сургуулийн оюутан бүсгүй дотуур хувцастай гадуур явж байгаад баривчлагджээ. Тэрбээр Засгийн газрынхаа ёс бус шийдвэрийг эсэргүүцэж ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн боловч эрх баригчид түүнийг "Сэтгэцийн өөрчлөлттэй" гэж зарласан байна. Оюутан бүсгүй ил задгай хувцастай оюутны хотхон дундуур алхаж, замын хашлага дээр сууж байгаа бичлэг цахим ертөнцөөр цацагджээ. Бүсгүйн өөрийнх нь хэлснээр бол түүнийг хижабаа зохих ёсоор өмсөөгүй гэх шалтгаанаар цагдаа нар биед нь халдаж хүчирхийлэл үйлдсэнийг эсэргүүцэж ийм үйлдэл хийсэн гэнэ. Улмаар түүнийг шүүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор хоригдож байгаа аж. Сургуулийнх нь зүгээс мөн түүнийг "Сэтгэцийн асуудалтай" гэж мэдэгджээ. Иранд олон нийтийн газар эмэгтэйчүүдийг заавал хижаб зүүхийг шаарддаг. 2022 оны есдүгээр сард Махса Амини хэмээх эмэгтэй хижабыг зохих ёсоор нь хэрэглээгүй хэргээр цагдаад баривчлагдаад удалгүй шоронд нас барсан тохиолдол гарч байв. Энэ явдлын дараа Иранд Засгийн газрын эсрэг томоохон жагсаал өрнөж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.