Тэжээвэр амьтдын үсийг будах нь харгислал уу?
Анд нөхдийн мэдээ
2024-09-23
Их Британийн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн хүү эхнэрийнхээ хамт нохойныхоо бүх биеийг ягаан, улбар шар өнгөөр будсан тухайгаа харуулсан нь тэжээвэр амьтдыг хүчирхийлж зовоосон гэх шүүмжлэлд өртөөд байна. Бруклин Бэкхэм “TikTok” хуудсандаа эхнэр Никола Пелтз Бекхэмтэй хамт нохойгоо тэврэн буй дүрс бичлэг цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд нохойны толгой, чих, их бие, хөлний үзүүрийг хүртэл төрөл бүрээр өнгө ялган будсан байжээ. Гэрийн тэжээвэр амьтдын үсийг будах нь харгислал гэж үздэг тул энэ талаар үргэлж маргаан дэгдсээр ирсэн юм. Үсний будагт химийн бодис агуулагддаг бөгөөд нохой үе үе үсээ долоодог тул бодис биед нь орж эрүүл мэндэд нь онц сөргөөр нөөлөөлдөг гэж үздэг ажээ. Их Британийн хааны ордны дэргэдэх Амьтдад харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг (RSPCA) мөн "Амьтдын үсийг будах нь аюултай үйлдэл бөгөөд гэрийн тэжээвэр амьтад бол тоглоом наадгай, гоёл чимэглэл биш юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.