Криштиану Рональду цахим орчинд тэрбум дагагчтай анхны хүн болов
Анд нөхдийн мэдээ
2024-09-16
"YouTube" платформд хувийн суваг нээсэн хөлбөмбөгчин Криштиану Рональдуг олон нийтийн сүлжээнд дагагчдын тоо нэг тэрбум давсан тухай BBC агентлаг мэдээлэв. Ийнхүү тэрбээр төрөл бүрийн цахим сүлжээнд дагагчдынх нь нийлбэр тэрбумд хүрсэн анхны хүн болсон тул тусгай постер бэлтгэн цахим хаягууддаа оруулж дагагчдадаа талархал илэрхийлсэн байна. Цахим дагагчдын тоогоороо түүний дараа хоёрдугаарт бичигдэж буй хүн бол дуучин, жүжигчин Селена Гомес юм. Тэрбээр 690 сая дагагчтай бол К.Рональду түүнээс даруй 300 сая гаруй олон дагагчтай болжээ. Харин тэдний араас хөлбөмбөгчин Лионель Месси 623, Жастин Бибер 607, Тэйлор Свифт 574 сая дагагчийн тоогоороо удаалж байна. К.Рональду нь олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашиглаж байнга шинэ мэдээлэл оруулдаг ажээ. Тэрбээр өнгөрсөн сарын 21-нд "YouTube"-д “UR Cristiano” нэрээр шинэ суваг нээсэн бөгөөд нэг цаг, 30 минутын дотор нэг сая дагагчтай болсон юм. К.Рональду энэ сувагтаа зөвхөн хөлбөмбөг бус төрөл бүрийн сэдвээр дүрс бичлэг байршуулдаг. Тухайлбал, хувцасны тухай ярьсан эхнэрийнх нь бичлэгийг нэг өдрийн дотор 13 сая хүн үзсэн байна. Тэрбээр "Instagram"-д 630, "Facebook"-д 170 сая дагагчтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.