Төвөдөд хамгийн өндөрт орших цаг уурын станц ашиглалтад оров
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Төвөдийн өмнөд хэсэгт Хятадын үндэсний сансрын захиргаа “BeiDou” навигацийн технологийн цаг уурын ажиглах станц байгуулав. Хятадын цаг уурын ажиглалтын төв цэгт барьсан энэ станц нь дэлхий дээрх цаг уурын ажиглалтын станцуудаас хамгийн өндөрлөг цэгт оршиж байгаа нь болж байна. Улмаар тэндээс 4706-21680 метрийн өндөр дэх агаарын хэм, чийгшил, даралт, салхины чиг, хурдыг хэмжих агаарын бөмбөлөг хөөргөжээ. Учир нь, энэ станц өндөрлөг бүс болон газар дээрх цаг уурын өгөгдлийг цуглуулан ажиглах юм байна. Ингэснээр Чинхай-Төвөдийн өндөрлөгт тохиолддог мөндөр, хүчтэй аадар бороо зэрэг цаг агаарын хүндрэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.