Их Британийн гүнж хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж дуусчээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-10
Хорт хавдрын оноштой гарсан Их Британийн гүнж Кетрин Миддлтон химийн эмчилгээ хийлгэж дууссанаа мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд хорт хавдар туссанаа зарласнаас хойш 5 сар орчим болж байна. Гүнж цахим сүлжээний X хуудсан дээр видео бичлэг нийтэлсэн бөгөөд "Зуны улирал дуусч байгаа энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууслаа" гээд "Би хорт хавдраас ангид байхын тулд чадах бүхнээ хийж байна" гэсэн байна. Улмаар химийн эмчилгээгээ дууссан ч эдгэрэх зам урт, өвчнөөс ангижрахад дахиад хэдэн жил шаардлагатай байгааг хэлж, хорт хавдраар шаналж буй хүмүүст хандаж сэтгэл санаагаар өөдрөг байхыг уриалжээ. ВВС агентлагийн мэдээлснээр гүнж ирэх 11 дүгээр сард болох Эх орончдын өдөр болон Зул сарын баярын ёслол зэрэг хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.