images

Викториа Бекхэм: "Миний нөхрийг буцааж өгөөч"

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Өдгөө 49 настай алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм фермерчин болоод удаж буй. Тэрбээр Английн баруун өмнөд хэсэгт орших Котсуолд дахь эдлэн газартаа зөгий болон тахианы аж ахуй эрхэлж, хүнсний ногоо тариалан аж төрж байгаа юм. Энэ бямба гарагт Д.Бекхэм хүнсний ногоо нь хэрхэн ургаж байгаа, тахиа нь хэрхэн өсөж үржиж байгаа талаар тариалангийн талбай дээрээс ярьсан дэлгэрэнгүй бичлэгээ "Инстаграм"-д хуваалцжээ. Хариуд нь түүний эхнэр Викториа Бекхэм бичлэгийг нь "Инстаграм" сторидоо "Энэ хэн бэ? Миний нөхрийг буцааж өгөөч" хэмээн хошигножээ. Ногоон өнгийн цамц, дугуй малгай өмссөн Д.Бекхэм видео бичлэгийнхээ эхэнд тахиануудаа үзүүлэн дараа нь цэцэрлэг рүүгээ орж сонгино, байцаа, төмс тарьснаа харуулсан байна. Улмаар жимсний талбайгаа сонирхуулсан байна. Бичлэгийнхээ тайлбарт “Би өмнө нь мотоцикль, кэмп аяллын тухай хуваалцдаг байсан бол одоо зөгийн бал, цэцэг ярьдаг болоод байна" гээд эхнэртээ хандан "Энэ цэцгээс гэртээ тавьж болно" гэжээ.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by David Beckham (@davidbeckham)

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.