Илон Маск их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болно
Анд нөхдийн мэдээ
2024-09-09
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск гурван жилийн дараа нэг их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн анхны их наядтан болно гэсэн тооцоо гарчээ. Их Британид төвтэй хөрөнгийн шинжилгээ, маркетингийн зөвлөх үйлчилгээний “Informa Connect Academy” байгууллага саяхан нийтэлсэн тайландаа И.Маскийн хөрөнгө жилд дунджаар 110 хувиар нэмэгдэж байгааг тооцоолон гаргасан байна. Түүний дараа их наядтан болох хүн нь Энэтхэгийн “Adani” группын ерөнхийлөгч Гаутам Адани байх төлөвтэй байна. Хэрвээ тэрбээр хөрөнгийнхөө өсөлтийг нэг жилд 123 хувь болгож өсгөвөл 2028 онд их наядтан болно. Мөн түүний араас АНУ-ын NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, Индонезийн эрчим хүчний магнат “Barito Pacific” группын ерөнхийлөгч Празого Панг Эсту нар удаалах төлөвтэй байна. Улмаар 2030 он гэхэд Францын LVMH компанийн захирал Бернар Арно, “Meta” компанийн захирал Марк Зукерберг нар энэ жагсаалтад нэгдэнэ гэсэн судалгаа гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.