images

Хайрын хотод дөрвөн пара тамирчин найз бүсгүйдээ гэрлэх санал тавив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Хайрын хот гэгддэг Парис хотод болсон Паралимпын наадмын үеэр хэд хэдэн тамирчин найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тухайлбал, Италийн гүйлтийн тамирчин, 36 настай Алессандро Оссола 100 метрийн зайд уралдаж барианд оронгуутаа 40 мянган хүний өмнө найз бүсгүй Арианнад гэрлэх санал тавьжээ. Мөн Америкийн байт харваач, 28 настай Трэйси Отто Эйфэлийн цамхгийн өмнө найз бүсгүй Рикдээ, Бразилын бадминтоны тамирчин, 23 настай Рогэрио Жунёр Хавиер де Оливейра тэргэнцэртэй волейболын тамирчин Эдварда дe Оливейра Диасд сүйн бөгж өгчээ. Харин Испанийн хөнгөн атлетикийн тамирчин Лионель Моралес Гонсалес найз бүсгүй Жездээ гэрлэх санал тавьсан юм. Улмаар тэд бүгд зөвшөөрсөн хариу авсан бөгөөд АНУ-ын хос ирэх нэгдүгээр сард ууган хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бол испани хос хуримаа удахгүй хийхээр төлөвлөжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.