images

Бээжингийн форумд АНУ-ын Батлан хамгаалах яамны удирдах албан тушаалтан оролцоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Хятадын Бээжин хотноо жил бүр болдог “Шяньшан” аюулгүй байдлын чуулга уулзалт ирэх 12-14-ний өдрүүдэд болох гэж байна. 11 дэх удаагийн энэ чуулга уулзалтад 90 орны 500 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын Хятад, Тайвань, Монголыг хариуцсан орлогч Майкл Чэйз оролцохоор болжээ. Тэрбээр Хятадын батлан хамгаалахын асуудлаар мэргэшсэн судлаач бөгөөд энэ албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байгаа юм. 2006 онд бий болсон “Шяньшан” форум өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалахын өндөр түвшний, олон улсад нөлөө бүхий чуулган болоод байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.