Улаанбаатараас Ордос руу шууд нисдэг болов
Анд нөхдийн мэдээ
2024-08-28
Улаанбаатар хотоос Өвөр Монголын Ордос хот руу “Хүннү Эйр” компани “E190” онгоцоор шууд нислэг үйлддэг боллоо. Уг чиглэлийн 71 зорчигчтой анхны нислэг наймдугаар сарын 17-нд Ордос хотын олон улсын онгоцны буудалд буухад угтах ёслол үйлдсэн талаар “Шинэ Эрээн” сонин мэдээлжээ. Улаанбаатар-Ордос-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт нислэг үйлдэж байгаа бөгөөд Улаанбаатараас 09:30, Ордосоос 12:10 минутад тогтмол хөөрдөг байна. Талдаа нэг цаг 40 минут үргэлжилдэг уг нислэгийг үйлдэх болсон нь хоёр улсын аж ахуй, худалдаа, соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж. Мөн энэ чиглэлд өвлийн улирлын шинэ нислэг нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.