Улаанбаатарт Японы соёлын өдрүүд болно
Анд нөхдийн мэдээ
2024-08-23
Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд энэ сарын 24, 25-нд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. НЗДТГ, Аялал жуулчлалын газар, Япон улсын ЭСЯ, “Лэтс Травел” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй энэ өдрүүдийн үеэр Японы соёлыг Монголын олон нийтэд танилцуулж, тус улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах ажээ. Мөн Японы үндэсний хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнд шалгарсан оролцогчдын тоглолт болохын зэрэгцээ Япон улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулна хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.