Борис Жонсон Дональд Трамптай уулзаж Украины асуудлыг орхихгүй байхыг хүсэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-17
Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Дональд Трамптай уулзаж, Украины асуудлыг орхихгүй байхыг уриалсан тухай “Telegraph” сонин мэдээлэв. Тэрбээр Висконсин муж улсын Милуоки хотод болсон Бүгд найрамдах намын үндэсний их хурлын үеэр Д.Трамптай уулзаж, Украины дайны талаар цаг шахам ярилцжээ. Уулзалтын дараа Б.Жонсон "Бид Украины талаар удаан ярилцсан. Д.Трамп ардчиллыг түрэмгийллээс хамгаалах хүсэл зоригтой шийдэмгий удирдагч гэдгийг би мэднэ” гэсэн байна. Ерөнхий сайд асан Жонсон 2019 оноос хойш гурван жил гаруй Их Британийг удирдсан бөгөөд Д.Трамптай ойр дотно харилцаатай явж ирсэн юм. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оросын эсрэг сөрөн зогссон Украин улсыг идэвхтэй дэмжиж байсан билээ. Жо Байдены засаг захиргаа болон НАТО-гийн холбоотнууд, тэр дундаа Их Британи улс дайныг зогсоохын тулд Украин улс Орост газар нутгаа найр тавьж өгөх тухай хэлэлцээрийг огт тэвчихгүй гэсэн байр суурьтай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.