Европын холбоог эмэгтэйчүүд толгойлно
Анд нөхдийн мэдээ
2024-07-17
Францын Страсбург хотноо өчигдөр болсон Европын парламентын 10 дахь удаагийн нээлтийн ёслолын үеэр спикер Роберта Метзола улиран сонгогдож батламжаа гардан авлаа. Санал хураалтад тэрбээр 623-аас 562 санал авчээ. Р.Метзола нь Европын Холбооны 27 орноос хамгийн бага газар нутаг, цөөн хүн амтай арлын орон болох Мальта улсын иргэн юм. 2022 онд тэрбээр Европын парламентын 20 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй, хамгийн залуу даргаар сонгогдсон юм. Мөн хоёр дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөж буй Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен 18-ны өдөр болох санал хураалтын хариуг хүлээж байна. Эстонийн Ерөнхий сайд асан Кая Калас Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшжээ. Хэрэв эдгээр томилгоо эцэслэн шийдэгдвэл Европын холбооны удирдлагын гурван гол албан тушаалд эмэгтэйчүүд ажиллах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.