images

Япон: Машид хямгач, хэмнэлттэй амьдарч ирсэн эр өнгөрсөн амьдралдаа юуны учир харамсах болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-17


   Хоолны мөнгөө хэмнэсээр 93 сая иен хурааж олны анхаарлыг татаад байсан 40 гаруй насны япон эр өөрөөсөө хэтэрхий их харамлаж, хэмнэж ирсэн өнгөрсөн амьдралдаа харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр цахим сүлжээнд “Би 21 жилийн турш юуны төлөө шургаж унатлаа хөдөлмөрлөсөн юм бэ? Одоо бодоход үнэхээр утга учиргүй санагдаж байна” гэсэн бөгөөд түүний энэхүү зурвасыг хагас өдрийн дотор 880 гаруй мянган хүн үзэж, зарим нь хариу бичжээ. Ноён А одоогоос нэг жилийн өмнө 45 нас хүртлээ маш хэмнэлттэй амьдарснаар 90 сая гаруй иен хурааж хуримтлуулсан гэдгээ олон нийтэд дэлгэж, ингэхийн тулд агшаасан будаа, даршилсан ногоо, өндөгний ороомог төдийхнөөр хооллож ирснээ хүртэл илэн далангүй мэдээлж байсан юм. Харин нэг жилийн дараа мөнгөний ханшийн уналт, үнийн өсөлт зэргээс болж хурааж хуримтлуулсан мөнгө нь улам үнэгүйдэж буйг нүдээрээ харж, өнгөрсөн амьдралдаа харамсаж буйгаа илэрхийлсэн нь энэ аж. Энэ тухайд тэрбээр "2034 он гэхэд дэлгүүрт хүүхдийн живх нэг ширхэг нь 10 мянган иен хүрч, цагийн ажлын хөлс 3000 иен, нэг доллар нь 5000 иен хүрэх бололтой. Үүнийг бодохоор сэтгэл гутарч байна” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.