images

Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-17


  Мароккогийн хаант улсын нийслэл Агадир хотод энэ сарын эхээр ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Чандмань, Манхан, Буянт сумдын нутгийг хамарсан Хар ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэв. Ингэснээр дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монголын шим мандлын нөөц газрын тоо 10 болж байгаа бөгөөд уг газрын олон улс дахь ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад шаардагдах хөрөнгө босгох боломж нэмэгдэх ажээ. Хар ус нуурын байгалийн цогцолборт газар нь Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмын нутгийн 852997га талбайг эзэлдэг бөгөөд манай орны 1000-аас дээш км2 талбайтай дөрвөн нуурын нэг юм. Энд шувуудын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ургамал элбэг бөгөөд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувууд өндөглөн зусдаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.