Казахстанд домборын баяр болов
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Казахстан улс энэ сарын 7-нд зургаа дахь жилдээ Үндэсний домборын баяр тэмдэглэлээ. Тус улс 2018 оноос эхлэн Нурсултан Назарбаевын зарлигаар жил бүрийн долоодугаар сарын эхний ням гарагийг домборын өдөр болгон тэмдэглэх болжээ. Домбор нь 2014 онд ЮНЕСКО-н дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн, 80-130 см урттай, хоёр утастай, урт хүзүү, шанаганаас бүтдэг хөгжим юм. Үүсэл гарлынх нь тухай өгүүлэх олон домог байдгаас хамгийн алдартай нь доголон хулангийн түүх ажээ. Тэр түүхэнд Чингис хааны ууган хүү Зүчи зэрлэг хулангийн азарга буюу доголон хуланд дайруулсан тухай өгүүлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.