Парисын Олимпод Японы 400 гаруй тамирчин оролцоно
Анд нөхдийн мэдээ
2024-07-02
33 дахь удаагийн зуны Олимпын наадамд 206 улсын 10500 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдөхөөр болсон билээ. Энэ наадамд 400 гаруй тамирчинтай оролцох Японы Олимпын хороо нь гадаадад болж буй Олимпын наадмуудаас энэ жилийнхэд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй очих гэж буйгаа зарлалаа. Өмнө нь 2008 оны Бээжингийн Олимпод тус улс 339 тамирчинтай оролцжээ. Харин эх орондоо зохион байгуулсан 2020 оны Токиогийн Олимпод 583 тамирчинтай оролцож 27 алтан медаль авсан юм. Энэ жил тус улс жүдо, чөлөөт бөх, скэйтбоард зэрэг спортыг төрлөөр 20 алтан медаль авах зорилго тавьжээ. Парисын Олимпод манай улсаас 30 тамирчин оролцоно. Харин АНУ, Франц улс 500 гаруй буюу хамгийн олон тамирчинтай оролцох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.