images

Их Британийн тэрбумтан гэрийн үйлчлэгчийнхээ хөдөлмөрийг мөлжсөн хэрэгт буруутгагдаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-19


   Жилд 10 мянган долларыг нохойдоо зарцуулдаг Их Британийн тэрбумтан гэрийн үйлчлэгчээ хамгийн бага хөлсөөр олон цагаар ажиллуулсан хэрэгт буруутгагдаад байгаа тухай ВВС агентлаг мэдээлэв. Тодруулбал, Их Британийн хамгийн баян хүний нэг гэгддэг “Hinduja” группын Европыг хариуцсан захирал 78 настай Пракаш Хиндүжа нь гэрийн үйлчлэгчээ өдөрт 18 цаг ажиллуулаад ердөө найман доллар төлдөг байсныг илчилж, прокурор түүнийг хөдөлмөрийн мөлжлөг хийсэн хэмээн буруутгасан байна. Түүгээр үл барам үйлчлэгчийнхээ иргэний үнэмлэхийг хураан авч эрх чөлөөнд нь халдсан хэрэг нэмэгджээ. Улмаар прокуророос П.Хиндужа болон түүний эхнэрт таван жил зургаан сар, хүү Ажай Хиндужа болон түүний эхнэрт тус бүр дөрвөн жил зургаан сар хорих ялын дүгнэлт үйлдэж, 3.5 сая швейцар франкын нөхөн төлбөр төлөх хүсэлт гаргасан байна. Үүний хариуд П.Хиндүжагийн өмгөөлөгч гэрийн үйлчлэгчийг бага цалинтай ажиллуулж байсныг үгүйсгээгүй ч үнэ төлбөргүй байр, хоолоор хангаж байсан тул нөхцөл байдлыг анхаарч үзэхийг шүүхээс хүсчээ. П.Хиндүжа нь гурван жил дараалан Их Британийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад бичигдсэн, санхүү, мэдээллийн технологи (IT), үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт бизнес эрхэлдэг, 37 тэрбум паундын хөрөнгөтэй нэгэн ажээ. Одоогоор шүүх хурал үргэлжилж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.