МУГЖ Д.Сосорбарам Японд тоглолт хийлээ
Чихэнд чимэгтэй
2024-02-08
МУГЖ Д.Сосорбарам “Дорнын цагаан саран” бие даасан, бүрэн хэмжээний тоглолтоо Японы Токио хотын “Nippori Sunny Hall” танхимд өчигдөр хийлээ. Тоглолтыг "Монгол, Японы урлагийн агентлаг" Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулжээ. Тасалбарын үнэ нь 5000 иен буюу 116 мянган төгрөг байсан бөгөөд тоглолтын орлогоос “Heart Sehink Project" зүрх хамгаалах төслийг хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагад хандивлах гэнэ. Д.Сосорбарам 2022 онд Японы Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонгоор шагнуулсан юм. Тэрбээр 2020 онд Японы эзэн хааны төрсөн өдрийн цэнгүүнд оролцон төрийн дууллаа эгшиглүүлж байснаас гадна хоёр улсын найрамдалт харилцааны 35, 45 жилийн хүндэтгэлийн, 2011 оны гамшгийн дараах хандивын тоглолтод оролцож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.