images

“Чингис хаан” нисэх буудалд олон улсын шуудан ялгах төв нээжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-07


   Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд “Монгол шуудан” компани олон улсын шуудан ялган боловсруулах төвийг нээж, өчигдөр ашиглалтад орууллаа. Тус төвийг олон улсын стандарт жишгийн дагуу зохион байгуулсан бөгөөд жилд 3 сая орчим шуудан, илгээмжийг ялган гаалийн хяналтаар оруулах хүчин чадалтайгаар ажиллахаар төлөвлөжээ. “Монгол шуудан” компани 2016 онд олон нийтэд нээлттэй компани болон Хөрөнгийн биржид хувьцаагаа гарган арилжиж татан төвлөрүүлсэн хөрөнгөөр уг төвийг байгуулсан юм. Мөн шуудангийн бусад компаниуд ч энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.