Элчин сайдын яамны ажилтнууд Онцгой байдлын газарт 2000 доллар хандивлажээ
Чихэнд чимэгтэй
2024-02-07
ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн өчигдөр Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, элчин зөвлөх Ким Чол Санг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд энэ үеэрээ Элчин сайдын яамны нийт 15 ажилтнаас хандивласан 2000 ам доллар буюу 6 сая гаруй төгрөгийг хүлээлгэн өгчээ. Мөн Өмнөд Солонгосын гал түймэртэй тэмцэх газрын дарга Нам Хуа Ён саяхан газ дэлбэрэлтэд өртөж амиа алдсан Монголын алба хаагчдад өнгөрсөн сарын 25-ний өдөр эмгэнэл илэрхийлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.