images

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 24 өрх байртай боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-02-02


   НЗДТГ-аас өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа өгсөн ч орон сууцны барилга бариагүйн улмаас хохирсон 24 өрхөд орон сууцны батламж өглөө. Тодруулбал, “Жи Ди” компани НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газарт орон сууц барихаар болж 2015 онд 24 айлын 11 га газрыг чөлөөлсөн ч барилга бариагүй байна. Улмаар тус компанийн төсөл 2018 онд бүрэн зогсож газраа чөлөөлсөн айлууд хохирчээ. Өнгөрсөн хугацаанд энэ айлууд НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан аж. Харин барилгын ажлыг гүйцэтгэх компани хоёр удаа солигдсон ч барилга бариагүй байна. Мөн НОСК-ийн түр суурьших байранд ижил шалтгаанаар хохирсон 132 айл амьдарч байна. Улсын хэмжээнд 640 өрх дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлсөн ч орон сууцгүй үлджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.