Бүргэдчин охин Айшолпаных Казахстан рүү нүүжээ
Чихэнд чимэгтэй
2024-02-01
Монголын бүргэдчин охин Н.Айшолпан гэр бүлээрээ Казахстанд амьдрахаар нүүж очсон тухай Казахстаны “Казинформ” агентлаг мэдээлжээ. Н.Айшолпан 2016 онд 15 настайдаа Английн кино найруулагч Отто Бэллийн “The Eagle Huntress” баримтад кинонд тоглож дэлхий дахинд алдаршсан юм. Бүргэдээр ан хийхийг ааваараа багаасаа заалгасан охин 13 настайдаа “Бүргэдийн баяр”-т оролцохдоо 77 бүргэдчин эрийг ардаа орхин “Шилдэг бүргэдчин” болсон түүхтэй. Өдгөө 23 настай Айшолпан долоо хоног бүр бүргэд агнах бэлтгэл хийж байгаа гэнэ. Мөн хичээл ихтэй тул тэмцээнд оролцохоосоо илүү зочноор очиж байгаа аж. Охин 2018 онд амьжиргааны доогуур түвшний өрхийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд туслах “Айшолпан сан” байгуулж, “Алтан гадас” одонгоор шагнуулж байв. Харин 2022 онд Астанад болсон Төв Азийн хэвлэл мэдээллийн форумын үеэр түүний тухай “The Eagle Huntress: The True Story of the Girl Who Soared Beyond Expectations” номыг танилцуулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Orc
sain baina, uils n hazaisan Mongol ornoos uter turgen l yavah heregtei!!!
2024-02-01
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.