images

Хөвсгөл аймагт анх удаа урологийн мэс засал хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-01-26


   Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 5-6-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт очиж энэ сарын урологийн 9 мэс заслыг амжилттай хийжээ. Энэ төрлийн мэс заслыг өмнө нь орон нутагт хийж байгаагүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бөгөөд мэс заслын багт УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн тэргүүлэх зэргийн эмч П.Мягмарсүрэн, урологийн эмч У.Түвшинтөгөлдөр, Б.Батхүү болон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэс заслын сувилагч нар ажилласан байна. ЭМЯ-ны дэргэдэх Урологи-андрологийн салбар зөвлөл 2020 оноос эхлэн 15 аймагт бөөрний дуран суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бололцоог бүрдүүлжээ. Иймд эмч нарын баг орон нутагт урологи, андрологийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: Эрүүл мэндийн яам.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.