images

Б.Лхагвасүрэн: Гүйлгээнд эргэлдэж буй мөнгөний гурван хувь нь бэлэн мөнгө

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-26


   Хонконгод энэ сарын 24-25-нд болсон 17 дахь удаагийн Азийн санхүүгийн форумд Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн оролцлоо. Тэрбээр чуулганы эхний өдөр болсон "Олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны бодлогын яриа хэлэлцээ" сэдэвт нэгдсэн салбар хуралдаанд илтгэгчээр оролцсон юм. Ингэхдээ Монгол улсын эдийн засгийн орчинд тулгараад буй одоогийн сорилт, боломжуудын талаар танилцуулсан байна. Мөн манайд банкны салбарт цахимжилт эрчимтэй хөгжиж байгааг онцлон “Нийт мөнгөний нийлүүлэлтийн гуравхан хувийг гүйлгээнд байгаа бэлэн мөнгө эзэлж байна” гэжээ. Тэрбээр иргэд дижитал хэрэгсэлд дассан гэдгийг онцлоод, хөдөө орон нутгийнхан ч гар утсаараа бие биедээ мөнгө шилжүүлдэг тухай ярьсан юм. Улмаар финтек, гарааны компаниудыг дэмжиж буйгаа ч хэлж, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны тухай танилцуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс төрийн байгууллага, санхүү, бизнесийн салбарын удирдлагууд чуулж дэлхийн эдийн засгийн талаарх үзэл бодол, шинэ санаагаа хэлэлцдэг энэ форумд өндөр түвшний 130 зочин, салбарын 3000 төлөөлөгч оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.