МСҮТ төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 31-нээс эхлэн шилжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-01-26
Манай улсын 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн 7230 оюутан энэ өвөл төгсөнө. Тэгвэл тэдэнд тэтгэлэг олгохтой холбоотой материалыг Боловсролын ерөнхий газар өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Албаныхан суралцагчдын материалыг хүлээн авч, хянаж нягталсны дараа шаардлага хангасан оюутнуудад тэтгэлэг олгох юм байна. Ингэхдээ суралцах хугацааны идэвх буюу хичээлийн ирц, бусад мэдээлэлд үндэслэн энэ сарын 31-нээс эхлэн суралцагчийн дансанд тэтгэлгийг шилжүүлж эхлэх ажээ. 2021-2022 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 22251 хүн төгссөн бол 2022-2023 онд 76 сургалтын байгууллагыг 19940 суралцагч төгссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.